Монгол Улсын Засгийн Газар, Татварын ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улсын төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Армос ХХК -ийг 2024 оны жижиг сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарууллаа.
Армос ХХК нь металл болон металл биш бүх төрлийн хатуу материал, түүгээр хийсэн эд анги, хийц байгууламжид үл эвдэх сорил, хөндлөнгийн хяналт, зөвлөх болон туршилт тохируулгын ажил үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Бид 2024 онд Монголын Газрын Тос Боловсруулах үйлдвэрийн түүхий тос зөөвөрлөх 530 км шугам хоолой, Дорнод аймгийн Хэрлэн хот дахь ДЦС-ын 50МВт өргөтгөлийн хүрээн дэх Зуух, Турбины шугам хоолой болон Оюу Толгой ХХК-ийн гадарга дахь барилга байгууламжийн Металл, Бетон хийцлэл зэрэг томоохон төслүүдтэй хамтран ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаад байна.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Армос ХХК-ийн Үүсгэн байгуулагч Д. Гансэрээ “Энэхүү шагнал бол Армос ХХК-ийн ажилсаг хичээнгүй хамт олны минь хөдөлмөр зүтгэл, хуулиа дээдлэн татвараа шударгаар төлсний илрэл болж байна. Бидний улсын төсөвт оруулсан хувь нэмрийг татвараа цаг хугацаанд нь төлж, үнэн зөвөөр тайлагнаж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгийг өндрөөр үнэлэн энэхүү хүндтэй шагналыг гардуулсанд баярлалаа. Түүнчлэн бидэнд итгэж ажил үйлчилгээ авч хамтран ажилладаг нийт харилцагч байгууллагууд, хамтран зүтгэгч та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.