Бидний тухай

ҮЛ ЭВДЭХ СОРИЛ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭАРМОС ХХК

СТАНДАРТ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ИНОВАЦИД СУУРИЛСАН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
https://armos.mn/wp-content/uploads/2021/08/ISO-1.png

Компаний танилцуулга

АРМОС ХХК нь 2008 онд ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ, ШУУРХАЙ уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлэн метал ба метал биш бүх төрлийн хатуу материал, түүгээр хийсэн эд анги, хийц байгууламжид үл эвдэх сорил, хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээ болон туршилт тохируулгын чиглэлээр нарийн мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилчид, орчин үеийн дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж, материал хэрэгслүүдийг ашиглан хэрэглэгчийн өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлага, мөрдөгдөж буй стандарт, норм дүрмийг хангах зорилгоор ажил, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна. Манай хамт олон өнөөдрийн байдлаар Монгол улсад хуулийн дагуу үйлчилгээ эрхлэн явуулж буй гадаад дотоодын 50 гаруй аж ахуй нэгж, компаниудын хэрэгжүүлсэн 200 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүд дээр үйлдвэрлэлийн осол, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад хөндлөнгийн хяналтын үүрэг гүйцэтгэж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн дэвшилтэт технологийн багаж, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, тохируулгын хавхлаг, манометр, метал бэлдэц, хийцүүдийг нийлүүлж чанарын өндөр түвшинд хамтран ажилласан туршлагатай.

Компаний зорилго, зорилт

Мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвартай, туршлагатай хамт олноор метал ба метал биш бүх төрлийн хатуу материал, түүгээр хийсэн эд анги , хийц байгууламжид үл эвдэх сорил, хөндлөнгийн хяналт, зөвлөх үйлчилгээ болон туршилт тохируулгын ажил үйлчилгээ MNS ISO/IEC 17020:2013 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн орчин үеийн техник технологийн дэвшилийг нэвтрүүлсэн багаж, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж салбартаа тэргүүлэгч компани байна.

186250684_2968394706815321_6316932076474724880_n

Бидний эрхэмлэх үндсэн зарчим

Үйл ажиллагаандаа хариуцлагатай, зарчимч байдлыг баримтлан аливаа үзэл сурталаас ангид байж, нийгмийн шударга ёсыг эрхэмлэнэ. Өөрийн үйл ажиллагаандаа шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг үнэн, зөв, бодит мэдээллээр хангах зарчмыг баримталж үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудынхаа итгэлийг байнга хүлээхийг эрхэмлэнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого

Монгол улсын хууль, дүрэм, журам, стандартыг чандлан мөрдөж, нийт ажилтан, хэрэглэгч, харилцагч, олон нийтийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүнд тавьж ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгжилтийг тасралтгүй сайжруулснаар эрүүл, аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж, учирч болох аливаа аюул эрсдлээс сэргийлж ажиллана.

УУЛ УУРХАЙ

УУЛ УУРХАЙ

УУЛ УУРХАЙ

БАРИЛГА, ЗАМ ГҮҮР

БАРИЛГА, ЗАМ ГҮҮР

БАРИЛГА, ЗАМ ГҮҮР

ЭРЧИМ ХҮЧ, УС, ДУЛААН

ЭРЧИМ ХҮЧ, УС, ДУЛААН

ЭРЧИМ ХҮЧ, УС, ДУЛААН

НЕФТЬ, ХИМИЙН ҮЙЛДВЭР

НЕФТЬ, ХИМИЙН ҮЙЛДВЭР

НЕФТЬ, ХИМИЙН ҮЙЛДВЭР

АЖ ҮЙЛДВЭР

АЖ ҮЙЛДВЭР

АЖ ҮЙЛДВЭР

ТӨМӨР ЗАМ

ТӨМӨР ЗАМ

ТӨМӨР ЗАМ

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГА

oyu
gor
bayn
mon
nar